Үүл буудаж цаг агаарт зориудаар нөлөөлөн хур тундас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод аймгуудийн экспедицүүд энэ сарын 15-16-нд зохион байгуулжээ.

Мөн Улаанбаатар хот орчмын цаг агаарт нөлөөлөх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын экспедиц Төв аймгийн Алтанбулаг суманд тус үйл ажиллагааг явуулсан байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулсан газраас ойролцоох сумдад бороо, нойтон цас оржээ.