
Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажилтай холбоотойгоор тавдугаар сарын 16-ны орой 21:00 цагаас тавдугаар сарын 17-ны үүрийн 04:00 цагийн хооронд дараах байршлуудад шөнийн цагаар хэрэглээний хүйтэн усыг хязгаарлана. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 1, 2, 15, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлах аж. Иймд иргэд та бүхэн унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна хэмээн Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
Ус хязгаарлах байршил,
