
Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor компани 2024 оны санхүүгийн жилд 670.9 тэрбум иен буюу 4.5 тэрбум долларын алдагдал хүлээжээ. 1999 оноос хойш компани ийм хохирол амсаагүй.
Хятад, АНУ гэсэн хоёр гол зах зээлд борлуулалт унасан тул Nissan өргөн хэмжээний бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө зарлав. 2027 оны санхүүгийн жил гэхэд Nissan 17 үйлдвэрийнхээ долоог нь хаах бөгөөд үүний дараа компанийн үйлдвэрлэл жилд 3.5 саяас 2.5 болж буурах юм.
Нэмж дурдахад Nissan ажилчдынхаа 15 хувь буюу 20 мянган хүнээ цомхотгож байгаагаа зарлав. Мөн Фүкүокад батарейны үйлдвэр барих төлөвлөгөөгөө мөн цуцаллаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд автомашин үйлдвэрлэгч зардлаа 3.4 тэрбум доллараар бууруулна гэж тооцоолж байна. Энэ санхүүгийн жилд Nissan ашигаа 0,1%-иар, нийт худалдаагаа 2,9%-иар унана гэж дүгнэжээ.