Улсын драмын эрдмийн театр болон Соёл урлагийн их сургууль хамтран “Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги”-д оюутан элсүүлэхээр болжээ. “Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги” нь дөрвөн жилд нэг удаа элсэлт авах бөгөөд жүжигчний мэргэжлийн хичээлүүдийг УДЭТ-ын найруулагчид, жүжигчид, мэргэжлийн урлагийн байгууллагын нэр хүнд бүхий мастер багш нар зааж, ажлын байранд суурилсан бакалаврын сургалтыг зохион байгуулна.

Хугацаа: 2025 оны 05-р сарын 03-аас - 06-р сарын 07-ны өдрийг дуустал Хаана: Улсын драмын эрдмийн театрт

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР: Ерөнхий эрдмийн болон заавал сонгон судлах хичээлүүдийг СУИС-ийн ТУС-ийн оюутнуудтай адил сонгон судалж, анги танхимаар хангагдана. МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД: 1. Жүжигчний уран чадвар 2. Дуулах ур зүй 3. Тайзны яриа 4. Бүжиг 5. Тайзны хөдөлгөөн 6. Нүүр хувиргалт зэрэг хичээлүүд нь УДЭТ-ын төв байранд зохион байгуулагдаж, СУИС-ийн диплом, ромботой төгсөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 88699189 утаснаас лавлах боломжтой. Мөн https://shorturl.at/EGnOq холбоосоор бүртгүүлэх боломжтой.