
Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу энэ сарын 10-нд болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орох талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Үүнд,
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах аж. Мөн хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх бөгөөд орой 18:00 цагаас хойш үндсэн замаар хэвийн үйлчилж эхэлнэ гэдгийг мэдээллээ.
