Азийн экспортлогчид болон хөрөнгө оруулагчид 2.5 их наяд орчим ам.доллар хуримтлуулсан байна. Хөрөнгө оруулалтын Eurizon SLJ Capital компанийн шинжээчдийн тооцооллоор ам.долларын ханшид аюул учруулах энэ мөнгөнөөс тэд салж эхэлж магадгүй байна.
Трампын өдөөсөн худалдааны дайн гэгдэх ширүүсч байгаа энэ үед Азийн хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөнийхөө дийлэнх хэсгийг эх оронд нь буцаах эсвэл валютын сагсаа төрөлжүүлэх боломжтой гэж тус компанийн мэргэжилтнүүд үзэж байна.
Eurizon SLJ Capital-ийн тооцоолсноор Азийн экспортлогчид болон институциональ хөрөнгө оруулагчдын долларын нөөц 2.5 их наяд доллараас давсан байна. Энэ хэмжээний борлуулалт нь Америкийн мөнгөн тэмдэгтийн Азийн валюттай харьцах ханшид ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй юм.
BNP Paribas-ийн Ази Номхон далайн валютын стратегич Париша Саимби харин орлогыг буцаах тухай яриа бодитой болж байна гэж үзэж байна. Түүний хэлснээр, бүс нутгийн хөрөнгө оруулагчид болон экспортлогчид одоо үйл ажиллагаагаа хумьж, эрсдэлээс хамгаалж байна. Эцсийн дүндээ энэ нь Америкийн мөнгөн тэмдэгтийн дэмжлэг суларч байгааг харуулж буй аж.