2025 оны эхний улиралд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.7 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүний 1.3 их наяд (94.2%) төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 79.2 тэрбум (5.8%) төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ.

Улаанбаатар хотод 2025 оны эхний улиралд дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 795.7 тэрбум төгрөгт хүрч, улсын нийт гүйцэтгэлийн 62.4 хувийг эзэлжээ.

Улаанбаатар хотод 2025 оны эхний улиралд 795.7 тэрбум төгрөгийн дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын нийт гүйцэтгэлийн 62.4 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өссөн дүн юм. Төрлөөр нь авч үзвэл энэ оны эхний улиралд барилга угсралт, их засварын ажлын 48.0 хувийг орон сууцны барилга, 40.4 хувийг орон сууцны бус барилга, 9.4 хувийг инженерийн барилга, 2.2 хувийг их засварын ажил тус тус эзэлжээ.

Түүнчлэн орон сууцны бус барилгын ажил 2025 оны эхний улирлын гүйцэтгэлээр 547.1 тэрбум төгрөг болж, 19.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин үйлдвэрийн барилгын ажил 46 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэстний статистикийн хорооноос мэдээллээ.