УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах хоёр асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ
Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, С.Магнайсүрэнг түүний оронд томилохоор болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.
1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан.