“Монгол Масс Медиа” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр “Ийгл бродкастинг” ХХК-ийн буюу “Eagle news” телевизийн гүйцэтгэх захирлаар О.Гомбожавыг томиллоо. Тэрээр өмнө нь олон нийтийн санаа бодлын судалгаа, медиа тандалт, телевизийн рейтингийн судалгаа явуулдаг “Максима Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал, МҮОНРТ-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлаар ажиллаж байсан юм.

О.Гомбожав нь Бүгд найрамдах Чех улсын Масарикын их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургуулийг дүүргэсэн, хэвлэл мэдээлэл, судалгааны салбарт ажилласан туршлагатай.

Тэрээр “Монголын медиа корпорац”-ын харьяа “Eagle news” телевиз, “Үндэстний ТОЙМ” сэтгүүл, Eagle.mn сайт, Eagle radio 91.1-ийг гүйцэтгэх удирдлагаар ханган ажиллах юм.