УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган дөнгөж сая өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 11.00 цагт албан ёсоор эхэлсэн анхдугаар чуулганаар шинээр сонгогдсон 76 гишүүн тангараг өргөснөөр парламентийн бүрэн эрх нээгдлээ.
Чуулганыг Ч.Улаан даргалсан бөгөөд гишүүдийн 86.8 хувийн саналаар М.Энхболд УИХ-ын дарга боллоо. Тэрээр олон нийтэд хандан үг хэлэхдээ "МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна" гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, МАН Засгийн газрын бүтцийг давхар дээлгүйгээр байгуулах аж.
Ингээд анхдугаар чуулган өндөрлөж, МАН-ын 65 гишүүн, АН-ын 9 гишүүн, МАХН-ын нэг гишүүн, бие даагч нэгтэйгээр ийнхүү Монгол Улсын долоо дахь удаагийн парламентын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ.