БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцох тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Хэлэлцээний үеэр иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн харилцан үйлчлэлийг цаашид хөгжүүлэх үндсэн асуудлууд, олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг албна мэдээнд дурджээ. Түүнчлэн хоёр талын Засгийн газар хоорондын болон яам хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Тавдугаар сарын 9-нд Москвагийн Улаан талбайд болох баярын ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва зэргийн 30 орчим төрийн тэргүүн оролцоно.

