Улс эх орныхоо эдийн засаг, эрдэс баялгийн салбарт оруулж буй хувь нэмрээр ГОВИЙН БҮС тэргүүлсээр байна.

Говийн бүсийн зөвлөлийн дарга О.Батжаргал "Биднийг байгаль цаг уурын нөхцөл, газарзүйн байршил, зам харилцаа, дэд бүтэц гээд олон зүйл нэгтгэдэг ч оюун санааны хувьд бид боржигин соёлоор зангиддаг нэгэн цул хүмүүс юм. Аж үйлдвэрийн хөгжлийн төв болохын төлөө Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд хүчээ нэгтгэн ажиллаж байна. Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болоход 8 хоног үлдлээ. Та бүхэн анхаарал тавин идэвхтэй оролцоорой! Говь цаашид хэрхэн хөгжих гол шийдлүүд энэ хуралдаанаас гарах болно" гэв.

Бүс нутгийн хөгжлийг дэмжих томоохон төслүүд, хөрөнгө оруулалт хөгжлийн асуудлыг ярилцах говийн бүсийн анхдугаар зөвлөгөөнийг ирэх тавдугаар сарын 12-16-нд Дорноговь аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.