Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас ANGUUCH буюу Б.Баттөрийг тус сангийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудын элчээр томиллоо. Б.Баттөр 2021 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн олон үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжин ажиллаж, арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Тэрээр Хүүхдийн сангийн анхны хандивлагч нарын нэг бөгөөд спортоор дамжуулан хүүхдүүдийг чадавхжуулах жиү жицүгийн клуб байгуулах, хүүхдүүдэд чип багц хандивлах зэрэг олон ажлуудыг хийжээ. Хүүхдийн сангийн зүгээс "Түүний тууштай байдал нь хүүхэд бүрд илүү гэрэл гэгээтэй, хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд тусална гэж найдаж байна. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, боломжуудыг нь өргөжүүлж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд нь туслах болно" хэмээжээ.