УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
  • Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч Б.Рагчааг УИХ-д санал болгосон. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд нэр дэвшигч Б.Рагчааг мэргэшлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа талаарх дүгнэлт гаргасан юм. Б.Рагчааг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээд байгаа юм.