УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр таван Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагаас Төсвийн байнгын хороо

  1. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/
  3. Бусад

11.30 цагаас Хууль зүйн байнгын хороо

  1. Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  2. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
  3. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл
  4. ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайлан
  5. Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан

14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо

  1. Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  2. Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан

15.00 цагаас Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  1. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

15.30 цагаас Эдийн засгийн байнгын хороо

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
  2. ХХААХҮЯ-ны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсоно