"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр Төв аймгийн Баянжаргалан суманд эрчим хүчний хязгаарлалт хийхээр болжээ. Өнөөдөр 10:00-18:00 цагийн хооронд Баянжаргалан сум нийтээрээ, Монкоул петро, Цэцэнс майнинг, Говь хурах, Рео Ноён гари, Такаражин ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан хязгаарлахаар болсон байна.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-д Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан болон Налайх, Багахангай дүүргийн зарим хороонд хэсэгчлэн эрчим хүчний хязгаарлалтыг хийхээр болжээ.

Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье гэж УБЦТС-аас мэдээллээ.