Монгол бөхийн өргөөнд нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж байна. Түрүүлсэн бөхөд нь 20 сая төгрөгийн шагнал олгох энэхүү барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд зодоглож байгаа юм.

Энэхүү барилдааны нэгийн даваанд улсын аварга О.Хангай аймгийн начин Х.Мягмарсүрэнд өвдөг шороодлоо. О.Хангай аваргыг өвдөг шороодуулсан аймгийн начин Х.Мягмарсүрэн нь Д.Хадбаатар аваргын хүү юм. Тэрээр аймгийн начин цолоо гурван удаа баталсан бөгөөд Монгол бөхийн өргөөнд болсон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг удаа түрүүлж байв.