
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америк машины үнийг хүчтэй нэмэгдүүлэхгүйн тулд авто үйлдвэрлэгчдийн татварын хэсгийг хөнгөлж өгөхөөр төлөвлөж байгаа тухай “The Financial Times” сонин мэдээлжээ. Трамп энэ арга хэмжээг тайлбарлахдаа америк автомашинуудын нийлүүлэлтийг тасалдуулахгүй, ажлын байрыг буулгахгүйн үүднээс авч байгаа гэнэ. Мөн тэрээр Хятадаас нийлүүлэх авто сэлбэг хэрэгсэлийг татвараар чөлөөлөх бололтой.
“Энэхүү буулт нь Трамп эдийн засгийн “давуутай” салбаруудаа гаалийн татвар нэмэгдсэнээс чөлөөлөхөд мөн түүнчлэн эдийн засгийн зогсонги байдлыг гаргуулахгүйн төлөө Трамп бэлэн байгааг харуулж байна” хэмээн сонинд өгүүлжээ. Сонины эх сурвалжид дурдсанаар импортын бүх машинд тогтоосон 25 хувийн татвар нь авто сэлбэгт тавьсан 25 хувийн татвар шигээ үлдэн тавдугаар сарын 3-наас эхлэн үйлчилж эхлэх гэнэ.