Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Дэлгэрсайхан албан журмын даатгал буюу жолоочийн хариуцлагын даатгал хийлгээгүй жолоочид ямар арга хэмжээ авах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Албан журмын даатгалд бүх жолооч хамрагдах ёстой байдаг. Тиймээс хамрагдалт их өндөр. Жолоочийн албан журмын даатгалд хамрагдаагүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас арга хэмжээ авдаггүй. Харин өнгөрсөн аравдугаар сард Нийслэлээс даатгалдаа хамрагдаагүй жолооч нарт арга хэмжээ авах тухай захирамж гарсан. Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хөдөлгөөнийг нь хязгаарлана” гэв.