
Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээ дөрөвдүгээр сарын 16-нд эхэлсэн. Тэгвэл циркийн тоглолт өнөөдөр буюу 22-нд 15.00, 18.00 цагаас Сүхбаатарын талбайн асарт тоглоод өндөрлөх гэж байна. Циркийн тоглолт үнэ төлбөргүй.
Тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид зэрэг нийт 230 уран бүтээлч оролцож байна.