УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа ноолуурын салбарын нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас мэдээлэл авахаар төлөвлөөд байжээ. Гэвч Ж.Энхбаяр сайд өөр ажил давхацсан гэдэг шалтгаанаар УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцоогүй байна.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай намын бүлгийн хурлын төгсгөлд ноолуурны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийх байсан ч өөр ажил давхацсан гээд орж ирсэнгүй. АН-ын зүгээс Ж.Энхбаяр сайдыг удаа дараа мэдээлэл өгөхгүй байгаа явдалд нь хариуцлага ярина" гэв.