Монгол Улсын Их хурлын сонгууль өндөрлөөд зургаа хонож байна. Шинээр сонгогдсон 76 гишүүн маргааш 11 цагт тангарагаа өргөж, анхны чуулганаа хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг ёсоор тус чуулганаар Засгийн газрын танхимыг хэрхэн бүрдүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Учир нь Ерөнхийлөгч наадмаас өмнө буюу энэ долоо хоногтоо багтааж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилохыг шаардсан билээ.
Харин Засгийн газрыг энэ сардаа багтаан бүрдүүлж, наймдугаар сарын 01 гэхэд Засгийн газрын үйл ажиллагаа эхлэх ёстой гэж мэдэгдсэн юм. Тэгвэл МАН-ын олонх болсон буюу 65 суудал авч, улс төрийн салхийг эргүүлсэн шинэ парламентын эрх баригчдын нэрс урьдчилсан байдлаар тодорчээ.
Урьдчилсан таамгаар Засгийн газрын бүтэц 11-13 яам, дэд сайдтай байх бөгөөд дөрвөн бодлогын яам давхар дээлтэй, бусад яам нь дан дээлтэй сайд байх хувилбар яригдаж байгаа аж.
Шинэ парламентыг удирдах УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболд, Н.Энхболд нарын нэр яригдаж байна.
Харин энэ удаагийн шинэ парламентыг удирдах УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболд, Н.Энхболд нарын нэр яригдаж байна.
Зарим эх сурвалж Н.Энхболдыг энэ албан тушаалд илүүтэй нийцнэ гэж дүгнэжээ. Тэрээр парламентад таван удаа сонгогдсон нэгэн. Түүнчлэн Монголыг олон улсад төлөөлөн, олон улсын парламентад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч гэж үнэлэгддэг.
Үүнээс үзэхэд Нямаагийн Энхболд УИХ-ын даргаар сонгогдох магадлал өндөр аж.
Харин М.Энхболд даргын хувьд УИХ-ын дарга эс бөгөөс Ерөнхий сайд болох нь гарцаагүй.
Ерөнхий сайд болвол тэрээр хамгийн хүчирхэг Засгийн газрыг М.Энхболд байгуулна. Учир нь МАН 65 суудал авсан учраас дөрвөн жилдээ тогтвортой ажиллана гэдгийг улс төр судлаачид хэлж байна.
Түүний Засгийн газрын Шадар сайдаар У.Хүрэлсүх яригдаж эхэлжээ. Тэрээр Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан нэгэн. Гэхдээ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болж магадгүй гэх мэдээлэл ч байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оронд Ж.Мөнхбат томилогдох урьдчилсан тооцоо гарчээ.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оронд Ж.Мөнхбат томилогдох урьдчилсан тооцоо гарчээ.
Үүнээс гадна Засгийн газрыг бүрдүүлэх сайдны нэрс ч тодорч эхэлжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам - Б.Саранчимэг
Гадаад хэргийн яам - Д.Цогтбаатар/Г.Занданшатар
Сангийн яам - Ч.Хүрэлбаатар/Б.Чойжилсүрэн
Хууль зүйн яам - Ц.Нямдорж
Батлан хамгаалахын яам- Ж.Энхбаяр
Барилга, хот байгуулалтын яам - О.Одбаяр /Алтай холдинг/
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - Ё.Отгонбаяр
Зам, тээврийн яам - Л.Энх-Амгалан
Уул уурхайн яам - Ц.Даваасүрэн
Эрчим хүчний яам - А.Тлейхан
Эрүүл мэнд, спортын яам – Ж.Цолмон нарын нэрс яригдаж байна. Харин Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд нарын нэрс тодорхойгүй байгаа юм.