Японы манга зураач Рёо Тацүки 1980-аад оноос ер бусын таамаглалаараа алдаршсан юм. Түүний зүүд зөгнөлд үндэслэсэн "Миний харсан ирээдүй" номын зарим үйл явдал бодитоор биелсэн ч үүнд нөлөөлсөн.
Тацүкигийн хамгийн алдартай таамаглалуудын нэг бол 1995 оны Кобегийн газар хөдлөлт. Мөн 2011 онд Японд болсон цунамиг ч урьдчилан таамаглаж байв. 1980-аад онд гаргасан номондоо тэрээр "25 жилийн дараа буюу 2020 онд үл мэдэгдэх вирус гарч ирэх бөгөөд дөрөвдүгээр сард оргилдоо хүрсний дараа алга болж, арван жилийн дараа дахин гарч ирнэ" хэмээн бичсэн байдаг.
Рёо Тацүки энэ удаад 2025 оны долоодугаар сард Японы өмнөд хэсэгт томоохон цунами үүснэ гэж зөгнөлөө. Түүний зүүдэнд далай буцлам сүйрлийн давалгаа Япон, Тайвань, Индонез, Хойд Марианы арлуудаар дайрч буйгаар үзэгджээ.