Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор "Nomadia fighting Championship" тулааны спортын олон улсын тэмцээнийг “UB Arena”-д зохион байгуулах болсон талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө. Уг тэмцээнийг холимог тулааны олон холбоод нэгдэн хийхээр болсон байна. Тулааны спортын дөрвөн төрөлт болох ММА, кикбокс, муай тай, сабмишин грапплингийн олон улсын тэмцээн манай улсад анх удаа зохиогдох гэж байна. Энэ сарын 27-д болох "Nomadia fighting Championship" тэмцээнд Монгол, Тайланд, Узбекистан, Казахстан, Киргизстан, Австрали, Украйн зэрэг орноос тулаанчид ирэхээр болжээ. Нийт есөн тулаан болохоор төлөвлөсөн байна. Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд улсын тамирчин Танавит Ликиттэй тулалдах аж.

Тулаанууд олон улсын дүрмээр явагдаж, тусгай зэрэглэлтэй шүүгчид шүүнэ. NFC холбооны гол тулаан Дэлхийн олон улсын \Тайланд. Казакстан.Австрали гэх мэт/ зодооны төрлөөр дагнасан тамирчид ирж өрсөлдөх болсон нь Монгол Улсын чансааг тодорхойлоход гол онцлог болжээ. Мөн олон улсад чансаатай сайн тамирчдыг урьж авчирч Монгол Улсынхаа тамирчинтай өрсөлдүүлснээр дэлхийд танигдах боломжтой гэдгийг тэмцээн зохион байгуулагчид онцоллоо.

Ч.БОЛОР