Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг пянзанд мөнхөлж, худалдаанд гаргалаа. Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжиг бол монголчуудын сэтгэлд мөнхөд эгшиглэх үндэсний сонгодог бүтээлийн оргил билээ. “Уран Хас” бүжгэн жүжгийн удиртгал хэсэгт вальс, буга согооны бүжиг гээд суут хүмүүний туурвилаас сонсож хоногшсон аялгуу олон бий. Энэхүү алдарт бүжгэн жүжгийг өнгөрөгч сард Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон. Уг тоглолтын үеэр "Чулуун" сангийн тэргүүн, Ардын жүжигчин удирдаач, Чулууны Чинбат "Уран Хас" бүжгэн жүжгийн пянзны дээжээс театрын хамт олонд гардуулан өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр Улсын дуурь, бүжгийн театрт "Уран Хас" бүжгэн жүжгийн пянзны нээлт болж байна. Нээлтийн ажиллагааны үеэр "Уран хас" бүжгийн жүжгийн бүтээлээс тоглож, шинээр гаргасан уг пянзны "нээлтийн өдөрт зориулсан хямдралтай худалдаа" явагдаж байна.