1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Иргэд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр  93.5 мянга орчим төгрөг авах юм. Хэрэв 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах аж.

2024 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс 3.9 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон иргэн, аж ахуйн нэгжид хуваарилж байгаа юм.