
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас дөрөвдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу
Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ зэргийг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ний өдөр олгоно. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 17-нд, насны хишгийг дөрөвдүгээр сарын 24-нд олгоно.
