Жүдо бөхийн “Чингис хаан” гран при Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 13 орны 126 жүдоч хүч зодоглож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаанууд боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгийг юүко үнэлгээгээр ялж, аваргаллаа. Тэд энэ тэмцээнээс өмнө 2016 он гарснаас хойш хоорондоо гурван удаа учраа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг ялсан юм. Харин энэ удаа гавьяат М.Уранцэцэг түүнээс хариугаа авлаа.

Эл жинд Б.Хорлоо, Японы Ю.Моризаки нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.