Дэлхийн буриад зоныг нэгтгэдэг “Алтаргана” наадам өнөөдөр ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо эхэллээ. “Алтаргана-2016” наадмын зохион байгуулах хорооны даргаар Буриад улсын Соёлын Яамны сайд Тимур Цыбиков ажиллаж байгаа ажээ. Мөн манай улсын хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Алтаргана” наадмыг зохион байгуулах хороо байгуулагдаж, Улаан-Үд хотноо болох наадмын бэлтгэл ажлыг базаасан байна.
12 дахь удаагаа зохиогдох гэж буй олон улсын чанартай тус наадамд дэлхийн өнцөг булан бүрт аж төрөх буриад ястнууд оролцдог билээ. “Алтаргана” наадмын үеэр буриад ардын дуу, үлгэр, магтаал, яруу найргаас гадна “Дагина” сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн болох юм.