NASA-гийн мэргэжилтнүүд Японы Тохогийн их сургуулийн эрдэмтэд хамтран дэлхийн ирээдүйн талаар нарийвчилсан судалгаа явуулжээ. Уг судалгааны талаар Nature Geoscience хэвлэлд нийтэлсэн юм. Дэлхий дээрх хүчилтөрөгч дуусахад тэсэж үлдэх цорын ганц организм бол анаэроб нянгууд аж. Агаар мандлын озоны давхрага задарч сүйрсний улмаас хүчилтөрөгч аажмаар ууршин алга болно. Гэхдээ урьдчилан таамаглаагүй сүйрлээс болж дэлхийн амьдрал үүнээс ч эрт төгсөж магадгүй гэдгийг эрдэмтэд тэмдэглэлээ.