Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цагаан сарын амралтад өөрчлөлт оруулах саналаа танилцуулж, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Тус яамнаас гуравдугаар сарын 5-ны лхагва гарагт ажил эхлэх саналыг оруулж буй аж. Ингэхдээ даваа, мягмар гаргийн ажлын өдрийг нөхөж ажиллах хоёр хувилбар танилцуулах юм.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар мөн
Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар,
“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”
Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээллэх болно.