Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэгт эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн багш, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл багтжээ.
Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Гэр бүлийг дэмжих тухай төсөл нь гэр бүлд дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, нийгмийн цогц үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэх замаар гэр бүлийн тогтвортой, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой аж. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, ялангуяа бага насны хүүхэдтэй, олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлт хангагдах, гэр бүлд ээлтэй орчин нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Хуулийн төсөлд хүүхдийнх нь тоогоор татварын хөнгөлөлт үзүүлэх, анхны орон сууцаа худалдан авахад нь урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх зэрэг зохицуулалтууд багтжээ.
