Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрөв дэх тохиолдол лабораториор батлагдлаа.

Уг батлагдсан тохиолдол нь хоёрдугаар сарын 8-ны шөнийн 1 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм.

Иймд дээрхи нислэгээр ирсэн зорчигчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд өглөө 08:30 цагаас 22:30 цаг хүртэл үзлэг шинжилгээ, дархлаажуулалтад яаралтай ирж эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.