Хичээлийн шинэ жил, Цагаан сарын баярын өмнө Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг улсын тугаарынх нь тэгш, сондгой төгсөлөөр нь хязгаарлан хөдөлгөөнд оруулдаг. Энэ жишгийн дагуу удахгүй болох Цагаан сарын баярын өмнө тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг хэлэлцэж байгаа юм. НИТХ-ын дарга А.Баяр өчигдөр "Автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэх тал дээр 10 сайтаар санал асуулгыг нээлттэй явуулсан. Түүнчлэн нийслэл өөрийн сайт дээрээ ч санал асуулга авсан. Иргэдийн 68 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжсэн. Судалгааны байгууллагатай хамтарч ажилладаг тул судалгаанд эргэлзэх зүйлгүй. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг нэг дор гаргахад амаргүй" гэсэн юм.
Нийслэлийн удирдлагууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд санал асуулгынхаа дүнг танилцуулж шийдвэр гаргуулах юм байна.