ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах "Милан Кортина 2026” өвлийн XXV олимпын наадмын урилгыг МҮОХ-нд албан ёсоор ирүүлжээ. “Милан Кортина 2026” олимп 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-ди-Ампеццо хотуудад болно. Монголын баг тамирчид “Инсбрук 1964” олимпод анх оролцсоноос хойш нийт 15 удаагийн наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр оролцсон түүхтэй.

Ташрамд дурдахад, ОУОХ-оос хэрэгжүүлж буй "Милан Кортина 2026" тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт цанын тамирчин Б.Ачбадрах, Т.Ариунболд, О.Золбаяр болон тэшүүрийн тамирчин Б.Гэрэлтуяа нар хамрагдаж буй хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.