Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бий болгох талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болгохыг Р.Эрдэнэбүрэн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын заxирагч Х.Нямбаатар нарт даалгав.