Өчигдөр /2025.01.29/ нэгэн жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Энэ асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас газраас мэдээлэл өглөө.

НЦУГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Өчигдөр үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг тээврийн хэрэгслээр мөргөөд зугтсан бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн. Өчигдөр тээврийн цагдаагийн албан хаагч батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овоо орчимд 16.50 цагийн орчимд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн орчимд хөдөлгөөн ихтэй байсан. Албан хаагч хяналт тавьж ажиллаж үед Toyota Harier маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн. Тиймээс цагдаагийн албан хаагч шаардлага тавихад тээврийн хэрэгслийн жолооч Г шаардлагыг биелүүлэхгүй, тээврийн хэрэгслээрээ мөргөж, зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон. Жолоочийн эрэн сурвалжлах ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон. Согтуурлын зэргийг нь хэмжих багажаар үлээлгэж шалгахад, 2.97 хувийн согтолттой гэсэн асуудал тогтоогдсон. Тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дарь эх орчмын орон сууцны хорооллын дунд үлдээсэн байсан. Мөргүүлсэн албан хаагч эмнэлгийн тусламж авсан. Одоогоор гэмтлийн зэрэг тогтоолгохоор ажиллаж байна" гэв.