Монголбанкны зарласан өнөөдрийн албан ханшаар нэг ам.доллар 3443 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь өмнөх өдрөөс гурван төгрөгөөр чангарсан дүн болж байна. Ханшийн мэдээллийг харвал, арилжааны банкуудад 3434 төгрөгөөр авч 3459 төгрөгөөр зарж байгаа юм. Харин "найман шарга" төвд өчигдрийн ханшаар 3460 төгрөгөөр авч 3465 төгрөгөөр арилжиж байна.