Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Мазаалай-2025" мөсөн сийлбэрийн тэмцээн болж байна
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж "Мазаалай-2025" олон улсын мөсөн сийлбэрийн хоёр дахь удаагийн тэмцээн нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилж байна.
Тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик зэрэг улсуудаас нийт 28 уран бүтээлч оролцож, цас мөсөөр амилсан гайхамшигт бүтээлүүдээ урлаж байна.
Амралтын өдрөөр гэр бүл, найз нөхөдтэйгөө ирж мөсөн сийлбэрийн бүтээлүүдийг үзэж сонирхоорой.