Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрт эцсийн байдлаар гарын үсэг зурахаар шийдвэрлэж, УИХ-д хүргүүлэхээр боллоо. Энэхүү төслөө хуулийн дагуу УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцүүлж парламентаас гарын үсэг зурах зөвшөөрөл авна. Гарын үсэг зурах зөвшөөрлийг олгосны дараа хоёр улс хэлэлцээрт гарын үсэг зурна. Зурсан хэлэлцээрийг УИХ эцэслэн соёрхон батална.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн төслүүдийг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байгаа" гээлээ.