“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн №2 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярыг чөлөөлж, Б.Дөлгөөнийг томиллоо.

НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохоосоо өмнө Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан билээ.

Төгссөн сургууль:

2001 – 2003 Дэлхийн Нэгдсэн Коллежи Олон улсын бакалавр

2004 – 2007 Коннектикат Коллежи Математик, эдийн засагч

2016 – 2018 Харвардын Их Сургууль Олон улсын хөгжлийн эдийн засагч

Ажилласан байдал:

2022 – 2022 Эдийн засаг, хөгжлийн яам эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх

2022 – 2023-Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн захирал

2023 – Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал