Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ оны эхний барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр (2025.01.17) эхэллээ. Энэ удаагийн барилдаанд 608 бөх зодоглож байна. Өнөөдрийн барилдаанд ӨМӨЗО-ы У.Төрцацрал, М.Цэрэнноров, С.Төмөрбаатар нарын нутаг орондоо нэр алдраа цуурайтуулсан шинэ залуу, шилдэг бөхчүүд зодоглож байна. Мөн АНУ-ын иргэн Лавелл Маршал зодоглов. Лавелл Маршал "Олон хүн намайг Америкийн Хангай гэж дууддаг. Монгол үндэсний бөх оюун ухаан, бодол санаа болон бие махбодийн хувьд хэрхэн хүчирхэг нэгэн болохыг сургадаг юм шиг санагддаг" хэмээжээ.

Түүний хувьд ӨМӨЗО-д монгол бөхөөр хичээллэж эхэлжээ.