Биднийг төлөөлж ирэх  дөрвөн жилд төр түшилцэх түшээдээ сонгох чухал өдөр өнөөдөр. Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 1.912.901 сонгогч санал өгөх бөгөөд санал авах 1998  байр ажиллаж байна. Санал хураалт орон даяар 07:00 цагт эхэлсэн бөгөөд оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Ийн эртлэн саналаа өгсөн сонгогчид маань өөрийн фэйсбүүк болон твиттерээр дамжуулан иргэдийг “Саналаа өгнө үү” хэмээн уриалсаар байна. Эрхэм сонгогч та ч гэсэн саналаа заавал өгөөрэй. Энэ бол таны үүрэг.

"ТӨР-ийг байгуулалцхад оролцохгүй бол Түүнийг шүүмжлэх хэрэг юун!" Сонгуульд саналаа өгцгөөе! — Damdinnyam Gongor (@Daimka07) June 29, 2016

Хамгийн гоё хувцасаа өмсөөд одон медальаа зүүгээд явж саналаа өгдөг тээ настай хүмүүс төрдөө тийм хүндэтгэлтэй ханддаг — ____Sakuna____ (@sakuna_mn) June 29, 2016