Цэргийн бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын сарын 6-наас 2-р сарын 10-ны хооронд явагдана.Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө. Тэрээр "Цэргийн бүртгэл цахим болон биет хэлбэрээр явагдаж байна. 18 нас хүрч байгаа шинээр цэргийн бүртгэл хийлгэж, цэргийн үүрэгтний үнэмлэх авах шаардлагатай иргэд хоёр хувь цээж зургаа авч очоод, хороон дээрээ бүртгэл хийлгэх боломжтой. Цэргийн бүртгэл ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагуудад явагдана. Иймд цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.
Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,
- 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
- 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
- 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.
Мөн онлайнаар цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх,
- Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
- 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
- Иргэний цахим үнэмлэх
- Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.