2025 оны 365 хоногийн 251 нь ажлын , 98 нь амралтын, 16 нь нийтээр амрах баярын өдөр байна. Ажлын өдөр хамгийн өндөртэй сар нь аравдугаар сар бөгөөд нийт 23 ажлын өдөртэй. Үүний дараагаар нэг, дөрөв, есдүгээр сар орж буй бөгөөд ажлын 22 өдөртэй байна.
Энэ онд нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн гурав нь бямба гарагт, гурав нь ням гарагт таарч байгаа. Тодруулбал, Цагаан сарын шинийн 1, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр бямба гараг, харин Цагаан сарын шинийн 2, Үндэсний их баяр наадмын гурав дахь өдөр, Хүүхдийн баяр ням гараг таарч байгаа бөгөөд нийтээрээ 16 хоног амарна.
