
"Цагаан лавай" чуулга Төмөр замын чуулгын хамтарсан бүтээл "Тэнгэрийн сум" түүхэн дуулалт жүжиг ирэх онд үзэгчийн хүртээл болно. Уг бүтээлийн цомнолыг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиол Л.Сэнгээ бичиж, ерөнхий найруулагчаар найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр нар ажиллажээ.
Найруулагч Д.Ганболдын хувьд Үндэсний урлагийн их театрын найруулагчаар ажиллах хугацаандаа “Хөөмэйн түрлэгтэй эх орон”, “Оройн дээд”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага” гээд үндэсний урлагийн бүжгэн болон дуулалт том хэмжээний уран бүтээлийг туурвиж, олны талархлыг хүлээсэн билээ.
УБТЗ ХНН-ын 75 жилийн ойд зориулан бүтээсэн гэдгээрээ онцлогтой.