Шинэ жилийн баярын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах, амрах цагийн хуваарийг хүргэж байна.

"Нарантуул" олон улсын худалдааны төв:  Тус худалдааны төв нь долоо хоног бүрийн мягмар гарагт амардаг хуваарьтай. Гэхдээ баярын өдөр таарч байгаа учраас арванхоёрдугаар сарын 31-нд амрахгүй юм байна. Харин нэгдүгээр сарын 1-3-нд амарч, 4-нөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

"Хүчит шонхор" зах: Арванхоёрдугаар сарын 31-нд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарч 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

"Амгалан" зах: Арванхоёрдугаар сарын 31-нд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарч, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

"Баянзүрх" зах: Арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1, 2-нд амарч, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

"Сандэй" худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарч, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Хархорин худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос ердийн хуваарийн дагуу ажиллана.

"Дүнжингарав" худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарч, 3-наас хэвийн ажиллаж эхэлнэ.

Алтжин Бөмбөгөр:  Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос хэвийн ажиллана.