УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл гэсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "Эрдэнэс Тавантолгой” компани биржийн арилжаа эхэлснээс хойш 25 сая тонн нүүрс биржээр арилжаалсан. Үүний 10 сая тонныг 2023 онд, 15 сая тонныг 2024 онд арилжаалсан. Үүн дотор коксжих нүүр гурван сая, сул коксжих есөн сая, эрчим хүчний нүүрс гурван сая гээд сорчлохгүйгээр борлуулах бодлогыг баримталж ажиллаж байгаа.
“Эрдэнэс Тавнтолгой” компани 2025 онд “Чайна Энержи” компанид худалдах таван сая тонн нүүрсний борлуулалтыг тооцохгүйгээр 30 сая тонн нүүрс борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ирэх онд нийтдээ 35 сая тонн нүүрс борлуулна гэсэн үг" гэв.