Гурван сарын турш сэргээн засварлаж саяхан дахин нээсэн Треви усан оргилуурыг үзэхэд жуулчдаас төлбөр хураах тухай Ром хотын захиргаа хэлэлцэж байна. Италийн нийслэлийн захирагч Роберто Гуалтьери ийм санал гаргажээ.
Албаны хүний хэлснээр бол уг төлбөрийн хэмжээ нь бэлгэдлийн чанартай байж магадгүй аж. Энэ нь нэг талаас олны үймээн бужигнаангүй тайван нөхцөлд усан оргилуурыг тухтай үзэж сонирхох боломж олгох бол нөгөө талаас засвар үйлчилгээний зардалд нэмэр болох юм.
Сэргээн засварын дараа Ром хотын захиргаа нь Тревийг үзэхэд хязгаарлалт тогтоосон. Одоо усан оргилуурын ойролцоо зорчих жуулчдын тоог хянаж байна. Өмнө нь уг усан оргилуурыг өдөрт дунджаар 10-12 мянган хүн үздэг байжээ. Гэхдээ жуулчид усан оргилуур руузоос шиддэг уламжлалтай. Хэдхэн долоо хоногийн хугацаанд оргилуураас 10 мянган евротой дүйх зоосон мөнгө гаргаж авч байсан удаатай.
2023 онд Треви усан оргилуур хотын сан хөмрөгт 1.6 сая евро оруулсан нь Ромын музейнүүдийн орлогоос ч давсан юм.