Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр "Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжид иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно. Нэг, хоёрдугаар сараас шийдвэр гарч, олгох байх" гэсэн юм.